“Монголын нууц товчоо – Түгээмэл эх” зурагт ном Япон хэл дээр гарав
- schedule 2017 оны 10 сарын 6
- chat_bubble 0
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд “Монголын нууц товчоо – Түгээмэл эх” зурагт номыг “Монголын нууц товчоог дэлхийд түгээе” сангаас японы нэрт судлаач Ш.Озавагийн орчуулгаар япон хэл дээр бэлтгэн гаргалаа.
Энэхүү номыг кино үзэж буй мэт бодит мэдрэмж төрүүлж, уншигчдыг түүхэн үйл явдал, орчин дунд хөтлөн оруулах зорилгоор зураач Р.Батцэнгэл өөрийн бүтээсэн уран зургаас оруулж, агуулгыг уншигчдад ойлгомжтой болгожээ.
Одоогоор “Монголын нууц товчоо – Түгээмэл эх” ном монгол, англи, орос, солонгос, хятад, унгар, япон хэлээр болон босоо монгол бичгээр хэвлэгдсэн нь гадаад, дотоодын уншигчдын сонирхлыг олон талаараа татаж өндөр үнэлэлт авч байна. “Монголын Нууц товчоог дэлхийд түгээе” сан нь цаашид тус номыг герман, франц, испани зэрэг дэлхийн түгээмэл хэлээр орчуулж, монголын түүх соёлыг дэлхийн олон улсад түгээхээр зорин ажиллаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...