УБТЗ-ААС 6.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗҮТГҮҮР ТҮРЭЭСЛЭХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ
- schedule 2025 оны 1 сарын 6
- chat_bubble 0
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас "Ачаа-Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр түрээслэх" тендерийг энэ сарын 3-д нээлттэй зарлажээ.
6,570,000,000 (Зургаан тэрбум таван зуун далан тэрбум) төгрөгийн төсөвт өртөг тендер нь
- Ачааны галт тэрэгний зүтгүүр түрээслэх. 2800-3000 тн жинтэй галт тэргэнд ашиглах. 2 зүтгүүр. 365 хоног
- Зорчигчийн галт тэрэгний зүтгүүр түрээслэх. 27 хүртэл вагонтой бүрэлдэхүүнийг татаж чадах. 1 зүтгүүр. 365 хоног гэсэн хоёр багцтай.
Өнөөдөр "УБТЗ азаа, зорчигч тээврийн хөдөлгөөнд ашиглаж байгаа зүтгүүрүүдийг 40 орчим жил ашиглаж, ашиглалтын хугацаа дууссан" бөгөөд "шинэ зүтгүүр ашиглаж эхлэх хэрэгцээ зайлшгүй бий болсон тул манай орны байгаль, цаг агаарын онцлогт тохирсон түлш тосны зарцуулалт багатай, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, нэг секцийн, удирдлагын хоёр бүхээгтэй" мөн ачаа, зорчигчийн хөдөлгөөнд аль алинд нь ажиллах боломжтой орчин үеийн зүтгүүрийг захиалах шаардлагыг тендерийн зөвшөөрлийн хуудаст тусгасан байна.
Тендерийн урилгад олон улсын байгууллага оролцох нь нээлттэй аж.
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь 2020 онд ОХУ-аас найман ширхэг шинэ зүтгүүр худалдан авч байсан ба тухайн үед 120 гаруй зүтгүүртэй гэж байв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...