Бөөрөлжүүт цахилгаан станц эрчим хүчний нэгдсэн системд холбогдлоо
- schedule 2024 оны 12 сарын 30
- chat_bubble 0
Монгол Улсын эрчим хүчний суурь чадлын шинэ эх үүсвэр болох 600 МВт-ын хүчин чадалтай "Бөөрөлжүүт цахилгаан станц"-ын эхний ээлжийн 150 МВт блокийн барилга угсралтын явцад нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр галын осол гарсан тухай өмнө нь мэдээлсэн. Галын ослоос үүдсэн эвдрэлийг шуурхай засварлаж, дуусах шатандаа ороод байна.
"Бөөрөлжүүт цахилгаан станц" түр схемээр нүүрс татан зуухны галлагааг хийж агаарын хөргүүрийн конденсаторын системийн угаалгыг дуусгасны дараагаар зуух, турбин, генератор болон бусад туслах тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай бүх хэмжилт, тохиргоо туршилтуудыг технологийн горим, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэн 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд амжилттай холбогдож, цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхэллээ.
Төлөвлөгдсөн технологийн горим, хөтөлбөрийн дагуу үлдсэн туршилт тохируулга, зүгшрүүлэх ажлыг ойрын хугацаанд гүйцэтгэж, цахилгаан станцыг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Диспетчерийн Үндэсний төвийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний таац, горимд уялдуулан 2024 оны арванхоёрдугаар сарын 31 болон шинэ оны эхний өдрүүдэд цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг арилгахад "Бөөрөлжүүт цахилгаан станц" хувь нэмрээ оруулан ажиллах болно хэмээн тус цахилгаан станцаас мэдээллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...