МАЛЫН ТОО ТОЛГОЙ ОРХОН, БАЯН-ӨЛГИЙ, ГОВЬ-АЛТАЙ, ХОВД, ӨВӨРХАНГАЙ АЙМГУУДАД МАЛЫН ТОО ӨССӨН БАЙНА
- schedule 2024 оны 12 сарын 31
- chat_bubble 0
Улсын хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдсон. Малын тоо өмнөх оноос 7.0 сая толгойгоор буюу 10.9 хувиар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Хэдийгээр малын тоо толгой улсын хэмжээнд буурсан ч Орхон, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай аймгуудад малын тоо өмнөх оноос 0.5-403.0 мянгаар өссөн юм. Харин Дархан-Уул, Баянхонгор, Завхан, Увс, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дундговь, Хөвсгөл, Дорнод, Булган, Архангай, Төв, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгууд болон Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 9.5 мянгаас 1.9 саяар буурсан.
Мөн малтай өрхийн тоо 249.4 мянга болж, өмнөх оноос 1.5 мянгаар өссөн байна. Малын тоогоор бүлэглэж үзэхэд 1000-аас дээш малтай өрх 2.6 мянгаар буурч, 50 хүртэлх малтай өрх 7.4 мянга, 51-200 малтай өрх 3.8 мянгаар өссөн байна.
Хөвсгөл аймаг 5.2 сая толгой мал тоолуулж, улсын хэмжээнд хамгийн их малтай аймаг байна. Харин Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 507.9 мянган толгой мал тоолуулж, улсад хамгийн их малтай сум байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...