Хүнсний зориулалтын бус хуванцар саваар юу хийж болох вэ?
- schedule 2018 оны 10 сарын 3
- chat_bubble 1
Хүнсний зориулалтын бус хуванцар саваар хийсэн бүтээлийг шалгаруулах “Шинэ санаа-шилдэг шийдэл” уралдааныг зарлалаа.
Монгол Улсад химийн бодисын хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглах нь түгээмэл байна. Энэ нь химийн бодисын хуванцар сав олдоц ихтэй, үнэ хямд байдагтай холбоотой. Гэр хорооллын айл өрхүүд худгийн ундны ус, малчид сүү, цагаан идээг хүнсний зориулалтын бус хуванцар сав, канистерт хадгалж, тээвэрлэж байгаа нь хүнсний аюулгүй байдал алдагдах, улмаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюулыг бий болгож байна.
Засгийн газрын 2016 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн 3.2.10-д “Химийн бодисын хуванцар сав, торх, канистерыг хүнсний зориулалтаар ашиглуулахгүй байх зорилгоор Шинэ санаа-шилдэг шийдэл уралдаан зарлаж, дүнг нийтэд сурталчлах, түгээх” арга хэмжээ хэрэгжүүлэх талаар тусгасан. Энэ дагуу Хүнсний зориулалтын бус хуванцар саваар хийсэн бүтээлийг шалгаруулах “Шинэ санаа-шилдэг шийдэл” уралдааныг ХХААХҮЯ-наас зарлаж байна. Уралдааны удирдамжийг танилцуулъя.
“Шинэ санаа-шилдэг шийдэл” уралдааныг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд нээлттэй зохион байгуулж байна. Уралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дүгнэнэ.
Уралдаанд тэргүүн, дэд, тусгай байрт шалгарсан бүтээлд дараах шагналыг гардуулах гэнэ. Үүнд,
Тэргүүн байр: Сайдын батламж, 3 сая төгрөг.
Дэд байр: Өргөмжлөл, 1 сая төгрөг.
Тусгай байр: Өргөмжлөл, 500 мянган төгрөг.
Уралдаанд тэргүүн, дэд, тусгай байранд шалгарсан бүтээл, тэдгээрийн эздийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн зорилтот нэвтрүүлэгт оролцуулж, олон нийтэд сурталчилна. Шагналыг хүнс, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гардуулна.
Уралдаанд оролцох бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:
Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх;
Практик ач холбогдолтой байх;
Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх;
Оюуны өмчийн эрхийн зөрчилгүй байх;
Нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай.
Бүтээлийн танилцуулгыг хүлээж авах, үнэлэх, шалгаруулах:
Уралдаанд оролцох бүтээлийн талаарх танилцуулгыг дараах хэлбэрээр 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор batbaatar@mofa.gov.mn цахим хаягаар ирүүлнэ. Үүнд,
Видео /1 мин хүртэл/
Зураг /3 ш хүртэл/
Текст /2 хуудас хүртэл/
УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...