Оросын Цэргийн нисэх хүчний агаарын үзүүлбэр Хүй долоон худагт болно
- schedule 2019 оны 8 сарын 26
- chat_bubble 0
Халх голын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах баярын болон бусад арга хэмжээний талаар НЗДТГ-ын Цэргийн штаб, нийслэлийн Соёл урлагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Халх голын 80 жилийн ойгоор Улаанбаатар хотод ОХУ-ын А.В. Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний эрдмийн чуулга энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Монголд ирж тоглолтоо хийнэ. Мөн наймдугаар сарын 28-нд 13:00-15:00 цагийн хооронд ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские Витязи” багийн уран нислэгийн үзүүлбэр Хүй долоон худагт болох аж. Хүн бүрт нээлттэй.
Үүнээс гадна Алдар спорт хорооноос Хүй долоо хутагт 64 бөх барилдуулж бэсрэг наадам зохион байгуулахаар төлөвлөжээ.
ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга 2018 оны 350 тоот захирамж гаргаж, Улаанбаатар хотын хэмжээнд Халх голын байлдааны ялалтыг тэмдэглэн өнгөрүүлэх, хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, дүүрэг хороогоор дамжуулан олон нийт, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжлийг олгох ажлын хэсэг байгуулагдсан. Цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтынхан маань тус тусын үүрэг чиглэлээ авч хяналт тавьж ажиллана. ОХУ-ын хөрөнгөөр Дорнод аймгийн Халх гол суманд жишиг сум байгуулагдаж байгаа. Нээлт нь есдүгээр сарын 3-ны өдөр болно. Энэ үеэр ОХУ-ын тэргүүн ирнэ гэсэн мэдээлэл бий” гэж мэдээлэв.
Баярын үйл ажиллагаатай холбогдуулан Офицеруудын ордон, Таван шар, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдаас Хүй долоо худаг руу нийтийн тээвэр үйлчлэх юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...