ГХЯ-ны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээний цагийн хуваарьтаа өөрчлөлт орууллаа
- schedule 2020 оны 11 сарын 30
- chat_bubble 0
Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймагт 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 06:00 цагаас 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгахаар болсонтой холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газар иргэдэд хүргэх үйлчилгээг дараах хэлбэрээр үзүүлнэ.
Үүнд:
1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох,
– Банк, санхүү, шүүхийн байгууллагад хандахтай холбоотой эрх олгосон итгэмжлэлийг олгох бөгөөд ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ. Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгах боломжтой.
2. Апостиль гэрчилгээ олгох
– Гадаадын улс орнууд руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд апостиль гэрчилгээ олгоно. Ингэхдээ зөвхөн ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утсаар урьдчилан мэдэгдсэн иргэдэд Даваа-Баасан гарагт 9:00-11:30, 14:00-16:30 цагийн хооронд үйлчилнэ. Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.
3. Иргэдтэй холбоотой бусад асуудлаар 51-262088 дугаарын утсаар холбогдох, мөн ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангаар хандах боломжтой.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
КОНСУЛЫН ГАЗАР
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...