2022 ОНД ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨВ, ДАДАЛ СУМЫН НИСЭХ БУУДЛУУД АШИГЛАЛТАНД ОРНО
- schedule 2021 оны 10 сарын 26
- chat_bubble 0
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2022 оны Улсын төсвийн төсөлд суулгасан томоохон хөрөнгө оруулалтын ажлуудаасаа өнөөдөр танилцууллаа.
Тэрбээр, 2022 онд улсын төсөвт төсийн хөрөнгөөр 2020 оны эхлүүлсэн зам барилгын ажлуудад 285.6 тэрбум, шинээр төлөвлөсөн ажлуудыг оролцуулбал 449.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан байна.
Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс ОХУ руу нэвтрэх Ульхан боомт хүртэлх 117 км хатуу хучилттай авто зам барихад 10.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ зам баригдсанаар Хэнтий, Дорнод аймгийн хойд хөрштэй хил залгаа сумдуудад эдийн засгийн үр өгөөжтэй.
2022 онд аялал жуулчлалын бүс нутгуудыг хатуу хучилттай автозамаар холбох хэд хэдэн ажил төлөвлөжээ. Энэ хүрээнд Бурхан халдун хайрхан руу авто зам тавья гэсэн санал эртнээс гарсан боловч төрийн тахилгат шүтээн уул руу зам тавьснаар олны хөлд талхлагдах эрсдэл бий учир хойш тавьж буйгаа Л.Халтар сайд хэлэв. Төрийн тахилгатай, олон улсын байгалийн цогцолбор газрын бүртгэлтэй газруудыг онгон дагшин хэвээр нь хойч үедээ хадгалж үлдээх шаардлага бийг сайд онцолж байлаа.
Ирэх онд Ховд, Чойбалсангийн нисэх буудлыг олон улсын 4С ангиллын нисэх буудал болгон өргөжүүлнэ. Олон улсын ямар ч ангиллын онгоц яаралтай буулт хийхэд бэлэн байлгах зорилгоор баруун, зүүн хоёр бүсийн нисэх буудлыг 2022-2023 онд өргөтгөхөөр төлөвлөсөн хэмээн 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын гол ажлуудаа товч танилцууллаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...