КАЗАХСТАНД БОЛЖ БУЙ ҮЙЛ ЯВДЛЫГ ХАРУУЛСАН ГЭРЭЛ ЗУРГУУДААС…
- schedule 2022 оны 1 сарын 6
- chat_bubble 0
Шинэ оны эхний өдрүүдэд Казахстаны иргэд эсэргүүцлийн жагсаал эхлүүлэн цагдаа нартай мөргөлдөж, өчигдөр буюу Лхагва гарагт нөхцөл байдал улам хүндэрч, олон нийтийг хамарсан үймээн самуун газар аваад байгаа. Тус улсад шингэрүүлсэн хийн түлшний үнэ хоёр дахин өссөнөөс үүдэлтэй жагсаал яваандаа эрх баригчдын эсрэг цуст тэмцэл болон хувирчээ. Жагсагчид засгийн газрын барилгууд руу халдсан бөгөөд цаашлаад гудамж талбайг эвдэн сүйтгэж, томоохон нисэх буудлыг эзэлж, бизнесүүдийг тонон дээрэмдэж эхэлжээ. Та бүхэнд тэрхүү үймээний дараах дүр төрхийг буулгасан зургуудыг хүргэж байна.
Хамгийн түрүүнд Казахстаны газрын тос олборлолтын гол бүс болох Мангистау мужийн Жанаозен, Актау хотуудад жагсаал цуглаан эхэлсэн бөгөөд удалгүй бусад хотуудад үймээн самуун даамжирчээ.
Ерөнхийлөгч Токаев энэ сарын 19 хүртэл зарим бүс нутагт хэсэгчлэн онц байдал зарлаад байсан бол өчигдөр орон даяар болгож өргөжүүлжээ.
Казахстаны томоохон хотуудад эрх баригчид интернет болон үүрэн холбооны сүлжээг түр хугацаанд тасалсан байна.
Сүүлийн хоёр шөнийн турш босогчид болон цагдаа цэргийн хүчний хооронд цуст мөргөлдөөн гараад байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...