ЕРӨНХИЙ САЙД ӨНӨӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛД ЦАХИМААР ОРОЛЦОНО
- schedule Өчигдөр 12 цаг 44 минут
- chat_bubble 0
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 14:00 цагт эхэлнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцож буй юм. Ерөнхий сайдыг дагалдан энэ уулзалтад чиг үүргийн гурван сайд томилолтоор явж байна.
Тодруулбал, Шадар сайд Т.Доржханд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар Ерөнхий сайдын хамт томилолттой явна.
Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хориг болон өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар 2025 онд алдагдалгүй төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг хүлээгээд байна. Хоригт нийцүүлэн Засгийн на.газрын боловсруулж мэдүүлсэн төсвөөс 1.9-2.4 их наяд хүртэл төгрөгийн таналт хийхээр болоод байгааг УИХ-ын өчигдрийн чуулганаар ярьж байв.
Ирэх оны төсвийг хуулийн хугацаандаа буюу 12-р сарын өмнө батлах цаг хугацаа тулсан энэ үед Ерөнхий сайд гадаадад яваа ч Засгийн газраа удирдан хуралдуулахаар болжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...