2025 ОНД НИЙСЛЭЛЧҮҮД ТӨВ ТАЛБАЙД ₮400 САЯАР ШИНЭ ЖИЛ ТЭМДЭГЛЭНЭ
- schedule Өчигдөр 16 цаг 8 минут
- chat_bubble 0
НИТХ өнөөдөр 10.00 цагт хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн төслийг баталлаа. Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд нийслэлийн аудитын байгууллагаас дүгнэлт гаргасныг танилцуулсан.
Нийслэлийн төсвийн зарлагыг 16.2 тэрбум төгрөгөөр бууруулах дараах боломжуудыг танилцуулж байв. Үүнд:
НЗДТГ-ын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр, хураамжийн зардалд төсөвлөлтийн шаардлага хангаагүй, тооцоо судалгаагүй, нотлох баримтаар дэмжигдээгүй 2.1 тэрбум төгрөгийн арга хэмжээг төлөвлөсөн байна.
Тухайлбал нийслэлийн хэмжээний мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээнд 200 сая төгрөг, Нийслэлийн үнэт цаасны болон өрийн удирдлагын журам боловсруулах, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ авахад 200 сая төгрөг, ах дүү найрамдалт харилцаатай хотуудтай хамтран худалдаа, эдийн засгийн олон улсын форум, арга хэмжээ зохион байгуулахад 1.7 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Нэг удаагийн шинжтэй, тэвчиж болох, үр ашиггүй үрэлгэн зардалд 1.6 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тухайлбал шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулахад 400 сая, бүтээлч од төсөлд 950 сая, өмгөөллийн хуулийн зөвлөгөө авахад 60 сая, хууль тогтоомжийн судалгаа хийхэд 40 сая, эх оронч сурагч аянд 200 сая төгрөг, дүрмийн санг хөрөнгө гэх нэршилтэй үйл ажиллагаанд 9 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Уг дүгнэлтийг НИТХ хүлээн авч хэлэлцээгүй бөгөөд ирэх оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулалгүй баталжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...