ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ”ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ” ӨНӨӨДӨР НЭЭЛТЭЙ ХИЙЛЭЭ
- schedule 2022 оны 5 сарын 18
- chat_bubble 0
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан /Gobi Oyu Development Support Fund/-гийн 10.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей” өнөөдөр нээлтээ хийлээ
Өмнөговь аймгийн төв Даланзадгадад байгуулагдсан энэ музей нь дэлхийн стандартад нийцсэн засал чимэглэл, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон танхимууддаа 4000 гаруй үзмэр эд өлгийн цуглуулгыг дэлгэжээ.
Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Цахиуртын хөндий”, “Оцон мааньт”, “Баянзаг”, “Чоно шургуул”, “Төгрөгийн ширээ” зэрэг газруудаас олдсон эртний болон палеонтологийн олдворууд мөн говийн ард түмний дундаас төрсөн алдар гавьяатан, урчууд дархчуудын бүтээлийн дээжсээс музейд дэлгэсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...