КАДАСТРЫН ЗУРГИЙГ НӨХӨН БҮРДҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА ТУЛГАРЛАА
- schedule 2022 оны 10 сарын 16
- chat_bubble 0
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх 2002 онд батлагдаж, 2003 оноос иргэнд газар өмчлүүлэх ажил эхэлсэн. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд 205.531 иргэнд 10.928 га газрыг өмчлүүлсэн байна.
Зарим байршлын анх өмчилсөн газрын кадастрын зураг бүтээн байгуулалтын нөлөөлөлд өртөн мэдээллийн сангаас устсан, харах болон цахим үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батзориг нэгэнтээ танилцуулсан.
Иймээс анхны олголтын кадастрын зургийг хувийн хэрэгтэй тулган нөхөн бүртгэх ажлыг эхлүүлэх хэрэгцээ, шаардлага тулгараад байгааг хэлж байлаа.
Ингэснээр эзэмшиж буй газраа өмчлөх, хамтран өмчлөгч хасуулах, өмчилсөн газрын бүртгэлд өөрчлөлт оруулах, газар өмчлөх эрхээ дуусгавар болох зэргийг бүрэн цахимжуулах боломж бүрдэх юм.
Мөн газрын цахим биржээр дамжуулан иргэд газраа худалдах, түрээслэх, дуудлага худалдаагаар оруулах боломж бүрдэх юм. Цахим системийг нэг удаа бүрдүүлснээр цаашид олон жил ашиглах боломжтой болох юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...