МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАКСТАН УЛСЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
- schedule 2022 оны 10 сарын 26
- chat_bubble 0
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил, БНКУ тунхагласны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
Шадар сайд С.Амарсайхан "Манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон талаар өргөжин тэлж, бүс нутгийн хэмжээнд хурдацтай хөгжиж байна. Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо энэ сарын 12-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Дээд түвшний 6 дугаар уулзалтад миний бие оролцсон. Энэ үеэр Казахстан улсын төр, засгийн удирдах хүмүүстэй хоёр талын харилцааны болон харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцож, Бүгд Найрамдах Казахстан Улсын өндөр хурдацтай хөгжилтэй танилцаж, казахстаны ард түмний найрсаг зочломтгой, сайхан сэтгэлийг дахин мэдрэх завшаан тохиосонд баяртай байна. Хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцаа холбоо, бизнес эрхлэгчдийн харилцан ашигтай хамтын ажиллагаа цаашид өргөжин хөгжих таатай нөхцөл бүрдэж байгааг тэмдэглэн хэлэхэд баяртай байна" хэмээлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...