САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ТОКИО ХОТНОО АЖИЛЛАЖ БАЙНА
- schedule 2023 оны 2 сарын 14
- chat_bubble 0
Олон Улсын Валютын Сан болон Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас хамтран зохион байгуулж байгаа “Хөгжиж буй Азийн орнуудын цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, төсвийн тогтвортой бодлого” сэдэвт бага хурал болж байна.
Тус бага хуралд Сангийн сайд Б.Жавхлан Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны талаар болон төсвийн бодлогын талаарх мэдээллийг бага хуралд оролцсон төлөөлөгчдөд өглөө.
Өнөөдөр ОУВС-ын ази, номхон далайн газрын захирал Кришна Сринивасан болон ОУВС-ийн дэд захирал Окамүра Кэнжи нартай тус тус уулзан Олон Улсын Валютын Сангийн тайлан, эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
Мөн өнөөдөр Сангийн сайд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танакатай уулзалт хийж, одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон. Түүнчлэн Монгол Японы энх тайван, хөгжилд цэцэглэлийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны дунд хугацааны /2022-2031он/ хөтөлбөрийн талаар санал солилцсон юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...