МОНГОЛ ОРНЫ 362 ГОЛ, ГОРХИ, НУУР, БУЛАГ, ШАНД ШИРГЭЖЭЭ
- schedule 2023 оны 3 сарын 20
- chat_bubble 0
2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр тохиох Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг 2023 оны гуравдугаар сарын 20-24-ний өдөр зохион байгуулна.
Чуулганд:
-“Газрын доорх усны нөөц ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдөр
-“Гадаргын усны нөөц ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 21-ны өдөр
-“Усны салбарын эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” сэдэвт салбар хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болох юм.
Хүн ам, үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...