ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
- schedule 2023 оны 4 сарын 21
- chat_bubble 0
Олон улсын лабораторийн өдөр жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд тохиодог. Энэ өдрийг угтан МҮХАҮТ-ын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораторийн зөвлөлөөс олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж буй Гаалийн төв лабораторитой танилцах, туршлага судлах аяллыг зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд 40 орчим лабораторийн эрхлэгч, менежерүүд оролцов. Гаалийн төв лаборатори 1996 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2003 оноос үндэсний итгэмжлэлд, 2023 оноос Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудын байгууллага ILAC-н гишүүн, БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллага болох CNAS итгэмжлэлд хамрагджээ. Тус лаборатори нь 2021 онд тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийн Гаалийн төв лабораторийн барилгыг ашиглалтад оруулсан бөгөөд эрдэс түүхий эд, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүн, химийн болон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа, тамхи, тамхин бүтээгдэхүүн, ноос ноолуур, малын гаралтай ширхэгт материалын шинжилгээний чиглэлийн орчин үеийн өндөр бүтээмжит, автомат, дэвшилтэт технологид суурилан үйл ажиллагаа явуулж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...