ШАГАЙ ХАРВААЧДЫН ЦОЛ
- schedule 2023 оны 7 сарын 10
- chat_bubble 0
Харваачдын цол хэргэм, зэрэг дэв нь малгайны урд хадсан цолны тэмдэг болон малгайны ард унжсан улаан туузан дээрх зураасаар ялгардаг. Үндэсний их баяр наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээн, Үндэсний спортын их наадмуудад түрүүлж, шөвгөрснөөр нь дараах байдлаар цоллодог. Үүнд:
10 түрүүлбэл – Монгол Улсын Даяар дуурьсах дархан мэргэн
3 түрүүлж, 3 шөвгөрсөн бол –Монгол Улсын Үлэмж дархан мэргэн
2 түрүүлж, 2 шөвгөрсөн бол – Монгол Улсын Дархан мэргэн
1 түрүүлж, 2 шөвгөрсөн бол – Монгол Улсын Гарамгай мэргэн
2 удаа шөвгөрсөн бол – Монгол Улсын Хошой мэргэн цол
1 удаа шөвгөрсөн бол – Монгол Улсын Мэргэн цол
Багийн харваанд 3 удаа шөвгөрсөн бол – Монгол Улсын Харьшгүй мэргэн
Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний багийн болон хувийн цуваа харваанд 5 удаа шөвгөрсөн бол Монгол Улсын Өсөх идэр мэргэн цолыг тус тус хүртээнэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...