ХЯТАДАД ДЭГДЭЭД БУЙ АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧНИЙГ ДЭМБ АНХААРАЛДАА АВЧЭЭ
- schedule 2023 оны 11 сарын 24
- chat_bubble 0
Сүүлийн өдрүүдэд БНХАУ-д бага насныхан уушгины хатгалгаа болж эмнэлэгт хүргэгдэх тохиолдол ихсэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) эдгээр тохиолдлыг анхааралдаа авч, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Хятадаас хүссэн байна.
Ханиад томууны тохиолдол ихсэж байгааг Хятадын эрх баригчид ковидын дэглэмийг цуцалсантай холбон тайлбарлаж байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн сараас хойш Хятадын хойд хэсгээр сүүлийн гурван жилтэй харьцуулахад томуу, томуу төст өвчлөлүүд нэмэгдэж байгаа юм.
Англи, АНУ зэрэг бусад оронд ч мөн ковидын дэглэмээ цуцалсны дараа ханиадтай төстэй өвчлөлүүд нэмэгдсэн гэв.
ДЭМБ Хятад хүүхдүүдэд тохиолдож буй уушгины хатгалгаа болон амьсгалын замын өвчлөл нь хоорондоо холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна хэмээн мэдэгджээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...