МАРГААШ ДЭЛХИЙ ХЭСЭГ ХУГАЦААНД ХОЁР ДАХЬ САРТАЙ БОЛНО
- schedule 2024 оны 9 сарын 28
- chat_bubble 0
АНУ-ын одон орон судлалын эрдэмтдийн мэдээлснээр манай дэлхий хэдэн сарын турш хоёр дахь “сар”-тай болно гэв.
Тодруулбал дэлхийн татах хүчний нөлөөгөөр жижиг хэмжээтэй астероид хэсэг хугацааны турш дэлхийн "мини" сар болох гэж байна.
Маргааш буюу есдүгээр сарын 29-нөөс эхлэн дэлхийн дагуул болох бөгөөд таталцлын хүчээс гарах хүртэл хоёр сар орчим болох аж. Уг астероидыг наймдугаар сарын эхээр НАСА-ийн астероидын дохиоллын системээр илрүүлжээ.
Гэхдээ энэ астероид нь хэтэрхий жижиг хэмжээтэй тул мэргэжлийн телескопгүй л бол энгийн нүдээр харах боломжгүй гэв.
Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд ийм төрлийн астероид удаанаар хөдөлж байгаа тохиолдолд дэлхийн татах хүч тухайн астероидыг түр хугацаанд барьдаг.
Энэ астероид нь 10 метрийн урттай бөгөөд ойролцоогоор 3500 км-ийн диаметртэй сартай харьцуулахад тун жижиг юм.
Өмнө нь ч бас манай дэлхий "мини" сартай болж байсан бөгөөд жижиг, ил харагддаггүй учраас анзаарахгүй өнгөрөх тохиолдол их байдаг аж.
Эх сурвалж: ВВС
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...