70 МЯНГАН ХҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРВАЛ УТААНЫ СОНСГОЛ БОЛНО
- schedule Өчигдөр 15 цаг 49 минут
- chat_bubble 0
D-parliament.mn цахим хуудсанд “Утааны сонсгол хийцгээе! төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая! Уриатай өргөдөлд гарын үсэг цуглуулж байна.
Өргөдлийн дугаар: PN-202411-13555
Гарын үсэг цуглуулах иргэдийн тоо: 70,000
Санаачлагч: Батбаатар МӨНГӨНХИШИГ
Санаачилсан огноо: 2024.11.25 14:48
Өргөдөл
Агаар, орчны бохирдлын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах тухай хүсэлт гаргах нь
МУ-ын Үндсэн хуулийн 16.2-т Монгол улсын иргэн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Энэхүү заалтын дагуу Монгол Улс иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах үүднээс олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд нэгдэн орох, түүнчлэн дотоодын эрх зүйн актуудад тухай бүр тусган баяжуулах арга хэмжээг тасралтгүй авч ирсэн.
Гэвч манай улсын хоёр хүн тутмын нэг нь амьдардаг, тэр дундаа тухайн хүн амын 35 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөөд олон жил боллоо. Зөвхөн нийслэл Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдол жилээс жилд өссөөр байна.
2017 оны нэгдүгээр сарын 10-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улаанбаатар хотын агаар, ус, хөрс гамшгийн түвшинд хүрснийг дурдаж 03/03 тоот зөвлөмжийг УИХ, ЗГ болон аймаг нийслэлийн иргэдийн хуралд хүргүүлсэн ч хэрэгжилт хангагдахгүй байсаар байна.
Үүнээс үүдэлтэй иргэдийн эрх зөрчигдсөнөөс үүдэн:
- Амьсгалын замын өвчлөл, нас баралт
- Зүрх судасны тогтолцооны өвчлөл
- Хордлого, харшил
- Хорт хавдар
- Нөхөн үржихүйн эмгэг
- Хоол боловсруулах системийн эмгэг
- Хүүхдийн бие бялдар, оюун сэтгэхүйн хөгжлийн ялгаатай байдал
- Хүн амын дархлааны түвшин буурах эмгэгүүдтэй холбоотойгоор хүн амын өвчлөл, нас баралт эрс нэмэгдэж, улсын нийт бүтээмжид их хэмжээний хохирол учруулсаар байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...