"Алтан дорнод Монгол" ХХК хамгийн их буюу 53 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг
- schedule 2014 оны 4 сарын 9
- chat_bubble 0
Ашигт малтмалын газраас 2014 оны дөрөвдүгээр сарын 02-ны байдлаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг гаргасан байна.
Нийт зөвшөөрлийн 1,309 нь ашиглалтын, 1,582 нь хайгуулын тусгай зөвшөөрөл гэнэ. Аль аймагт хэн гэгч ямар зөвөөшөл эзэмшдэг болохыг та бүхэн эндээс /Тусгай зөвшөөрөл татах/ харж болно.
Одоо хамгийн их тусгай зөвшөөрөл эзэмшдэг 10 компанийг нэрлэе. Энэ жагсаалтыг "Алтан дорнод Монгол" ХХК 53 зөвшөөрөл эзэмшдгээрээ тэргүүлж байна. Дараа нь "Монголросцветмет" ХК 33, "Монголын алт МАК" ХХК 26, "Гацуурт" ХК 18, "МОЭНКО" ХХК 16, "Олон-Овоот гоулд" ХХК 16, "Орчлон-Орд" ХХК 16, "Бумбат" ХХК 15, "Гобикоул энд энержи" ХХК 15, "Бэрхресорсиз" ХХК 14 ширхэг тусгай зөвшөөрөл эзэмшдэгээр удааллаа.
Талбайн хэмжээгээр хамгийн газар нутгийг эзэмшдэг эхний 10 компани:
1 | “Эф Ви Эс Пи” ХХК | 479,331.59 га | Гадаадын 100% хөрөнгө оруулалттай ААН |
2 | “Альшаа хайрхан” ХХК | 386,333.94 га | Гадаадын 100% хөрөнгө оруулалттай ААН |
3 | “Эрдэнэт” үйлдвэр | 304,892.25га | Хамтарсан |
4 | “Саусгоби сэндс” ХХК | 233,814.26 га | Гадаадын 100% хөрөнгө оруулалттай ААН |
5 | “Алтан дорнод Монгол” ХХК | 171,880.89 га | Гадаадын 100% хөрөнгө оруулалттай ААН |
6 | “Си си эм” ХХК | 159,737.48 га | Хамтарсан ААН |
7 | “Пибодивинсвэй ресорсез” ХХК | 145,805.06га | Гадаадын 100% хөрөнгө оруулалттай ААН |
8 | “КМНГ” ХХК | 132905.73га | Хамтарсан ААН |
9 | “ЗБАА” ХХК | 131,256.7 га | Хамтарсан ААН |
10 | “Жадозамбала” ХХК | 131245.67га | Дотоодын ААН |
Тайлбар: Хайгуулын тусгай зөвшөөрлийг XV-, ашиглалтын тусгай зөвшөөрлийг MV- -ээр тэмдэглэсэн.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...