Хуруугаараа гайхалтай зурдаг бүсгүй
- schedule 2014 оны 6 сарын 4
- chat_bubble 0
Зураач Айрис Скотт хэмээх бүсгүй 2009 оноос эхлэн ямар нэгэн бийр багс бусад багаж хэрэгсэл хэрэглэхгүйгээр хуруунуудаараа зурж эхэлсэн байна.
Тэрбээр будгаа асгаж /түрхэж/ түүнийгээ хуруунуудаараа тараан түрхэх аргаар бүтээлээ туурвидаг ажээ.
Энэхүү санаа нь маш сонирхолтойгоор санаандгүй төржээ. Айрис Скотт гадаадад /Тайвань/ байх үедээ нэгэн удаа зургаа зурах гэсэн боловч цэвэрхэн шинэ бийр багс авах шаардлагатай гарсан. Гэвч гадаа маш халуун байснаас залхуурсан байна. Харин тэр үүнээс болж зураг зурахаа зогсоохгүйгээр шийдэн хуруунуудаараа зурж үзсэн нь амжилттай болжээ. Ийнхүү азтай залхуурлаас хойш шинээр нээсэн аргаараа зурдаг болжээ. Энэ нь ч бусад зураачдаас ялгарч амжилтанд хүргэсэн байна.
Ирис хуруугаар зурсан анхны уран бүтээлийн үзэсгэлэнгээ 2010 онд гаргасан гэнэ.
Айрис Скот АНУ-ын Нью-Йорк хотод голдуу уран бүтээлээ туурвидаг. Сан-Диего, Сиэтлд уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...