Испанийн харгис "Toro de Jubilo" фестивалийг дэлхий нийт эсэргүүцэж байна
- schedule 2014 оны 11 сарын 19
- chat_bubble 0
Испанийн шинэ жилийн баярын Toro de Jubilo фестивалиар уламжлалт болгон харгис арга хэмжээ зохион байгуулдаг хэвээр байна. Энэ нь амьтдын эрхийг хамгаалах байгууллага хийгээд дэлхий нийтийн дургуйцлийг төрүүлдэг.
Фестивалийн үеэр уурлуулж, догшруулсан бухыг хүлж, баглан эвэрт нь тусгай шатамхай бодис бүхий эд бэхлэн асааж зугаацдаг. Өнөө үеийн шинжлэх ухааны ололтыг ашиглан тусгай шатдаг хий бүхий төхөөрөөмж бэхлэн байрлуулдаг болсон байна. Уурласан бухаас зугтах иргэд гудамжаар гүйлдсээр олон хурсан цэнгэлдэх хүрээлэнд орж ирдэг. Цэнгэлдэхэд үргэлжлүүлээд мэргэжлийн ториридаа нар бухтай тулалдан алснаар энэ зугаа дуусна.
Энэ харгис зугаа цэнгэлээ зогсоохийг дэлхий нийт Испаничуудаас шаардсан хэвээр байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...