ҮҮСМЭЛ ОРДУУД ДЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
- schedule Өнөөдөр 15 цаг 37 минут
- chat_bubble 0
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Засгийн газрын хуралдаанаар үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34 болон 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэдэг заалт байдаг.
Өнгөрсөн хугацаанд уурхайнуудыг түшиглэсэн үүсмэл ордуудыг бусдад ашиглуулахдаа ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалт хийхгүйгээр ашиглуулдаг байсан. Харин одоо үүсмэл ордын зөвшөөрлийг олгохдоо ар өврийн хаалгаар авч, гэрээ байгуулдаг байдлыг таслан зогсоож байна.
Нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг болно. Цаашлаад стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг тогтоох шаардлагыг Засгийн газрын тогтоолоор албажууллаа.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...