МӨРӨНГӨӨС БНСУ РУУ ОЛОН УЛСЫН ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЖ, НИСЭХ БУУДЛЫГ ӨРГӨТГӨХӨӨР ШИЙДВЭРЛЭСЭН
- schedule Өнөөдөр 15 цаг 33 минут
- chat_bubble 0
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Даваа гарагт Булган аймагт Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болсон. Үүнтэй холбоотой хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр гурван тогтоол гаргалаа.
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хэрэгжүүлэх 50 мВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын ТЭЗҮ-г боловсруулах асуудлыг шийдвэрлэлээ. Мөн Хөвсгөл аймгийн Ханх-Хатгал-Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто замын төслийг хэрэгжүүлнэ.
Булган аймгийн Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант-Мөрөн чиглэлийн автозамын ажлыг эрчимжүүлж, Хишиг-Өндөр, Гурванбулаг чиглэлийн замаас Могод чиглэл, Булган-Мөрөн чиглэлийн замаас Сайхан-Баян-Агт-Гурванбулаг-Элсэн тасархай чиглэлийн замын зураг төслийг боловсруулахаар шийдвэрлэлээ.
Мөн дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр аж ахуйн нэгжүүдэд зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно.
Мөн Булган, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрыг барих төсвийг ирэх онд тусгахаар болов. Хөвсгөлийн Мөрөнгөөс БНСУ руу олон улсын шууд нислэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлж, нисэх буудлыг өргөтгөхөөр шийдвэрлэсэн. Хөвсгөл аймгийн "Шинэ мөрөн" төвийн бизнес эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг зээлийн зориулалтаар олгохоор шийдвэрлэсэн.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...