ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ГАЗАР ЭЗЭМШИХ ХҮСЭЛТЭЭ ЦАХИМААР ИЛГЭЭГЭЭРЭЙ!
- schedule Өнөөдөр 17 цаг 1 минут
- chat_bubble 0
Монгол Улсын иргэн бүр улсаас нэг удаа үнэ төлбөргүй газар авах эрх зогссон байсныг 2025/04/22-ны өдрөөс хүсэлтийг хүлээн авч эхэллээ.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/133 дугаар тушаалаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д нэмэлт өөрчлөлт орсны дагуу шинээр газар эзэмших хүсэлтийг gazar.gov.mn сайтаар ямар нэгэн бичиг баримт шаардахгүйгээр 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хүлээж авах тул шинээр газар эзэмшихийг хүссэн иргэд хүсэлтээ цахимаар илгээнэ үү.
Тус журмын 5.1.5.1-д өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр орон сууцны хашаа барих болон хүнс ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлт жагсаалтын эхэнд эрэмбэлж бүртгэгдэнэ.
Иргэд та бүхэн дараах гарын авлага дээр тусгагдсан дарааллын дагуу хүсэлтээ илгээх юм бна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...