Модны ураар хийсэн гайхалтай бүтээлүүд
- schedule 2015 оны 7 сарын 9
- chat_bubble 0
Жеймс Дуран-Веб бол Филлиппенд амьдарч уран бүтээлээ хийдэг Британийн уран бүтээлч хүн.
Тэр анхны баримлаа тэртээ 25 жилийн өмнө цаасан, гипс зэргийг барьцалдуулан /papier mâché /хийж байжээ. Харин таван жилийн өмнөөс модны ур, дархи /далайн тэнгис, гол мөрний эрэг дээр хаягдан хатсан мод/ цүглуулан тэдгээрээр гайхамшигтай бүтээлүүд хийх болжээ. Энэхүү модууд нь маш сайн хатсан байдаг бөгөөд дээд зэргийн бат бөх байдаг. Одоо түүний модон баримлын цуглуулга чамгүй их болсон байна.
Түүний тухай товч дурдахад, Жеймс багадаа эцэг эхийгээ даган дэлхийн олон улс оронд амьдарч байсан байдаг. Түүний эцэг эх нь эртний эд өлгийн зүйлийн бизнес эрхэлдэг байсан аж. Тэр Лондонд урлагийн түүхийн мэргэжлээр сурсан байна. Дараа нь эцэг эхийн бизнесийн дагуу ажиллаж байжээ. Үүнд нь модон урлалын эд өлгийн зүйлс ч ордог байж. Тэрээр 1989 онд Филиппинд амарч байхдаа далайн эргээр явж байгаад эрэг дээр хаягдсан модыг хараад урлагийн бүтээл болгож болох юм байна гэж бодсон байна. Тэгээд л тэндээ үлдэж уран бүтээлээ ч, бизнесээ ч хийх болжээ.
Жеймсийг ийм модон баримал хийх болсноос хойш энэ нь урлалын нэг чиглэл болж байгаа гэнэ. Хэрвээ та түүний болон бүтээлүүдийнх нь тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл түүний сошиал /website , Facebook page/ хаягуудаар зочлоорой.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...