Цагаан өнгийн ариун цэврийн цаас хүний биед хор нөлөө ихтэй гэнэ шүү
- schedule 2016 оны 5 сарын 10
- chat_bubble 0
Та бидний хэрэглэдэг ариун цэврийн цаас /амны, 00-ийн, ахуйн хэрэглээний гэх мэт/ сүүлийн үед олон төрлийн өнгөтэй болсон. Тэгвэл эдгээр өнгөтэй цааснууд дотроос цагаан өнгөтэй ариун цэврийн цаас бусдаасаа илүү хүний биед хортой нөлөө үзүүлдэг гэнэ.
Та бодож байж магадгүй. Цагаан өнгө бусдаас цэвэрхэн харагддаг. Тийм болохоор хүнд хор нөлөө багатай мэт харагддаг. Би ч гэсэн дэлгүүрээс эдгээр ахуйн хэрэглээний цааснуудыг цагааныг нь л хор нөлөөгүй хэмээн бодож, худалдаж авдаг. Гэтэл цагаан өнгөтэй нь илүү хор нөлөөтэй гэнэ шүү.
Чухам яагаад, цаасыг модоор хийдэг гэдгийг хүн бүхэн л мэднэ. Мод цагаан өнгөтэй биш. Иймд ариун цэврийн цаас үйлдвэрлэгчид цаасыг үйлдвэрлэхийн тулд маш олон төрлийн химийн найрлага бүхий бодис хэрэглэдэг. Хамгийн хортой бодис болох хлор болон хлорын давхар ислийг модны бор өнгийг цайруулахын тулд ашигладаг байна. Энэ үйл явцын үр дүнд химийн хорт бодис болох диоксин, фураныг ялгаруулдаг. Диоксин нь хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хортой химийн бодисын нэг юм байна. Байгалийн бактери энэ бодисыг задалж чаддаггүй гэнэ
Иймд энэхүү бодис урт хугацааны турш хүний биед хадгалагдаж байдгаас хорт хавдар, ургийн гажиг, дааврын тэнцвэргүй байдал үүсгэх, дархлалын системийг гэмтээх, ядраах зэрэг биед маш муугаар нөлөөлдөг байна.
Нэгэн судалгаагаар кофены цаасан шүүлтүүр хэрэглэдэггүй байгууллагын хүмүүс хорт хавдар тусах магадлал 40-70% бага байсан тухай гарчээ.
Хэдий чинээ цагаан, хөвсгөр байна төдий чинээ их химийн бодис ашигласан байдаг тул бор өнгийн ариун цэврийн цаас хэрэглэж байхыг судлаачид зөвлөдөг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...