ХААХ
ӨНӨӨДӨР 1,072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ИРГЭН БҮРД 135 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОНО
ГЭР ХОРООЛЛЫН СУЛ ШОРООН ХӨРСТЭЙ ГУДАМЖИЙГ ЗҮЛЭГЖҮҮЛЭХЭД ХОТ БОДЛОГООР ДЭМЖИН ОРОЛЦОНО
С.ЭНХБААТАР: ШҮҮХ НЬ ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ ДААСАН БАЙГУУЛЛАГА БАЙХ ЁСТОЙ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЭД ЭХНИЙ ҮР ДҮН ГАРЧ БАЙНА
Н.УЧРАЛ: НЭГ ИРГЭНД НОГДОХ ₮135 МЯНГЫГ БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ЗАРЦУУЛАХ БОЛОМЖТОЙ
ГЭР ХОРООЛЛЫН СУЛ ШОРООН ХӨРСТЭЙ ГУДАМЖИЙГ ЗҮЛЭГЖҮҮЛЭХЭД ХОТ БОДЛОГООР ДЭМЖИН ОРОЛЦОНО
- schedule Өнөөдөр 16 цаг 21 минут
- chat_bubble 0
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй ногоон хотыг бүтээн байгуулах “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт өнөөдөр боллоо.
Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах
- Гүнжийн булгийн 1 га талбайн хамгаалалт, орчны тохижилт,
- 71 дүгээр сургуулийн дотоод ногоон орчныг нэмэгдүүлэх,
- 166 дүгээр цэцэрлэгийн гадаад ногоон орчныг тохижуулах зэрэг ажлыг гүйцэтгэжээ.
Хот бодлогоор дэмжин оролцож буй ажлууд:
- Сул шороон хөрс бүхий гэр хорооллын айл өрхийн гудамж, талбайг зүлэгжүүлэх,
- Гэр хорооллын гудамж талбайд амралт, зугаалгын бүс үүсгэх,
- Цэцэрлэгт хүрээлэн байгуулах
“Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслөөр дараах үр дүнд хүрэх зорилготой.
- Хотын оршин суугчдад экосистемийн үйлчилгээг чанартай хүргэх зорилгоор хот, хотын ойр орчмын ой, ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулах;
- Хот болон түүний эргэн тойронд уур амьсгалд тэсвэртэй, тогтвортой орон нутгийн хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн богино сүлжээг бий болгох, үйл ажиллагааг дэмжих;
- Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах;
Тойрог эдийн засгийн зарчмын дагуу ногоон хөдөө аж ахуйн боловсруулалт, хүнсний үр ашигтай хуваарилалт, хүнсний орчныг сайжруулах, эрчим хүч, усны нөөц, хүнсний хог хаягдлыг удирдан зохион байгуулах замаар хотын хүнсний тогтолцооны тогтвортой, хүртээмжтэй байдлыг дэмжих зорилгоор төслийг хэрэгжүүлж байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...