Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЭД ЭХНИЙ ҮР ДҮН ГАРЧ БАЙНА
- schedule Өнөөдөр 14 цаг 0 минут
- chat_bubble 0
Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд Үндсэн хуулинд тогтолцооны өөрчлөлт орсны дараа 2024 оны нэгдүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулж байсан билээ.
Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан 4 их наяд төгрөгт хүрсэн байна. Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖ-д иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж бүрдлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадгаламжийг бэлэн бусаар ашиглах боломжтой.
Засгийн газрын дэвшүүлсэн 14 мега төслийн "Эрдэнэбүрэнгийн УЦС"-ын төслийн зээлийн хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Эрчим хүчний томоохон төслүүдэд хамтарч ажиллахаа Булангийн орнууд, Баялгийн сангууд илэрхийлсэн. Өнөөдөр Багануурын уурхайг түшиглэсэн "Кокс химийн үйлдвэр" байгуулах шийдвэр гарлаа.
Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Бадрах Энержи төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх 7 хоногт УИХ-д өргөн барихаар тогтлоо.
Урьд нь улс төрийн нөлөөтэй толинд 16-20 жил гацсан тус төслүүд хөдөлж байгаа нь Хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм.
Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдрийн байдлаар 4.3 их төгрөгийн ашигтай ажилласан байна. Хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг 3 хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135.000 төгрөг олгогдох болно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...