С.ЭНХБААТАР: ШҮҮХ НЬ ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ ДААСАН БАЙГУУЛЛАГА БАЙХ ЁСТОЙ
- schedule Өнөөдөр 15 цаг 37 минут
- chat_bubble 0
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж С.Энхбаатарыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Тэрээр хурлын үеэр гишүүдийн асуултад хариулж "Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл нь иргэдийн итгэлийг даасан байгууллага байх ёстой. Эрх зүйт төрийн үндсэн зорилго нь шүүхийн хараат бус байдлыг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хангадаг тул шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдан ажиллах тэрхүү нөхцөл, боломжийг хангах хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхийн төлөө бүхий л бололцоог хангаж ажиллана" гэв.
С.Энхбаатар 1977 онд Төв аймагт төрсөн, 47 настай. 1999 онд МУИС-ийн Хууль зүй зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2015 онд Австралийн Сидней хотын Макьюри их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ.
Энэ хүрээнд хууль, эрх зүйн хүрээнд хуулийн зөвлөгөө өгөх, хуулийн төсөл боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай аж.
Эх сурвалж: УИХ-ын ТГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...