Хан-Уул дүүргийн прокурорын газар ”Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохиожээ
- schedule 2016 оны 11 сарын 1
- chat_bubble 0
Хан-Уул дүүргийн прокурорын газар 2016 оны аравдугаар сарын 27-ны өдөр дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтран "Нээлттэй хаалга"-ны өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.
"Нээлттэй хаалга"-ны өдөрлөгийн арга хэмжээнд Прокурор, Цагдаагийн байгууллагаас гадна тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Иргэний болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа байгууллагууд, Замын цагдаагийн тасаг, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төлөөллүүд оролцсон байна.
"Нээлттэй хаалга"-ны өдөрлөгийг Хан-Уул дүүргийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Ү.Содномцог нээж хүрэлцэн ирсэн ард иргэдийн төлөөлөлд талархал илэрхийлээд мэргэжлийн байгууллагуудаас өөрт тулгамдсан асуудлаараа чөлөөтэй ярилцаж хуулийн зөвлөгөө авахыг хүслээ.
Тус нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга П.Эрдэнэбат “Манай прокурорын газар нь байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй хүргэхэд анхааран ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд бид байгууллага дээрээ ЛСД дэлгэц байрлуулж, интернэт, дотоод сүлжээндээ холбож өгсөн ба энэ дэлгэцээрээ дамжуулан байгууллагын зохион байгуулалт, зорилго, зорилт үйл ажиллагааны чиглэлд мөрдөгддөг журам заавар, шилэн дансны мэдээлэл, хэргийн шийдвэрлэлт, хүлээж авсан гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдал, иргэдийг хүлээж авах хуваарь зэргийг байршуулж өгсөн нь иргэдээс талархал хүлээж байна.
Мөн иргэд, байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид байгууллагын үүдээр орж ирээд шууд энэ дэлгэцнээс дээрх мэдээллүүдийг хүлээж авахаас гадна өөрсдийн гаргасан гомдол хүсэлт, хэрэг материал ямар шатандаа явааг харах боломжтой.
Түүнчлэн энэхүү дэлгэц маань интернэт сүлжээнд холбогддаг тул прокурорын байгууллагын мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэдэг WWW.PROKUROR.MN веб сайтаар дамжуулан Улсын Ерөнхий прокурорын газар болон нийслэл, тээвэр, дүүрэг, аймаг, сум дундын прокурорын газруудын зохион байгуулан хийж байгаа ажил, арга хэмжээний талаарх мэдээллийг авах бүрэн боломжтой” гэж ярилаа.
Энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд Хан-Уул дүүргийн прокурорын орлогч Б.Нинж, Ихэвчлэн ямар нэг байдлаар бусдад эд зүйлээ алдсан талаар иргэд зөвлөгөө авч байна. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт сүүлийн үед эрс ихсэх хандлагатай байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-р зүйл ангид хамаарах Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйл, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зорилгоор 2015-2016 оны эхний хагас жилийн байдлаар судалгаа хийсэн.
Мөн олон нийтэд эрх зүйн туслалцаа дэмжлэг үзүүлдэг байгууллага, эвлэрүүлэн зуучлах чиг үүрэг бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааг энэ чиглэлд анхаарлыг нь хандуулах шаардлагатай байна.
Эвлэрүүлэн жуучлалын төвийн байрлал Цагдаагийн хэлтсүүдийн орчимд байх нь тохиромжтой байгаа талаар ярилаа.
Түүнчлэн тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Л.Энхмөрөн, ШШГЕГ-ын харьяа баривчлах 431 дүгээр ангийн дарга Ч.Энхбаатар нар оролцож өөрчдийн чиглэлийн дагуу үг хэлж, иргэдийн асуултад хариулсан юм.
Өдөрлөгийн арга хэмжээнд прокурор, цагдаа болон хамтран оролцсон байгууллагуудын 150 гаруй ажилтан, албан хаагчид иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байлаа.
Тодруулахад, АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар зарлигаар анхны 4 районы Прокурорын газрыг байгуулсны нэг нь "Ажилчины районы прокурорын газар" аж. 1992 онд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлтөөр Ажилчны районыг Хан-Уул дүүрэг болгон өөрчилснөөр Хан-Уул дүүргийн прокурорын газар нэртэй болж ахлах прокурор, 11 хяналтын прокурорын орон тоотой ажиллаж байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...