ХААХ
ӨНӨӨДӨР НИЙТ НУТГААР ЦАС ОРОХГҮЙ
ӨНӨӨДӨР 1,072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ИРГЭН БҮРД 135 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОНО
ГЭР ХОРООЛЛЫН СУЛ ШОРООН ХӨРСТЭЙ ГУДАМЖИЙГ ЗҮЛЭГЖҮҮЛЭХЭД ХОТ БОДЛОГООР ДЭМЖИН ОРОЛЦОНО
С.ЭНХБААТАР: ШҮҮХ НЬ ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ ДААСАН БАЙГУУЛЛАГА БАЙХ ЁСТОЙ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЭД ЭХНИЙ ҮР ДҮН ГАРЧ БАЙНА
Монгол Улсын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь
- schedule 2017 оны 7 сарын 3
- chat_bubble 1
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд дараахь хуваарийн дагуу амрах болно. Үүнд:
Монгол-Оросын хилийн боомт (Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу):
- Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр
- Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын 11-13–ны өдөр
- Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
- Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
- Боршоо-Хандгайт боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
- Арцсуурь-Цагаантолгой боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.
- Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана.
Монгол-Хятадын хилийн боомт (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд):
Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...