”Мишээл Экспо” төвд “Дистрибьютер Монголиа 2018” үзэсгэлэн худалдаа нээгдлээ
- schedule 2018 оны 1 сарын 30
- chat_bubble 0
Монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг тохиолдуулан албан ёсны импортын үйл ажиллагаа явуулдаг дистрибьютер, диллер компаниудын нэгдсэн “Дистрибьютер Монголиа 2018” үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд "Мишээл Экспо" төвд зохион байгуулагдаж байна.
Энэхүү үзэсгэлэн импортын хүнс,бараа, бэлэг дурсгалын зүйлсээр төрөлжсөн байна. "Монро транс" групп, "Анунгоо", "Баттрейд си", "Баясах трейд", "Касс товн", "Делта фүүдс", "Наран фүүдс", "Эм Си Эс коко кола", ТБД андууд, "Таван богд" интернейшнл, "Урбанек", "Зээст", "Mild cosmetics", "MSM beta star" зэрэг компаниуд агуулахын үнээрээ /20-50 хувь/ бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна.
Мөн 50.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн хүн бүр азын сугалаанд оролцож, ирж буй нохой жилийнхээ аз хийморийг үзэх юм. Үзэсгэлэн худалдаа 10:30-00.00 цаг хүртэл ажиллаж байна. Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Монро транс групп" компани ажиллаж байна. Мөн "Мишээл Экспо" төвийн гадна талбайд цагаан идээ, ууц, хэвийн боовны төрөлжсөн худалдаа явагдаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...