“Эрдэнэт” үйлдвэрийн Техникийн “зөвлөл” өнөөдөр хуралдана
- schedule 2019 оны 4 сарын 16
- chat_bubble 0
“Эрдэнэт” үйлдвэрийн Техникийн хэлтсийнхэн бүтцийн нэгжийн Үйлдвэр техникийн товчоодын инженерүүдтэй нэгдүгээр улирлын дараа хурал зөвлөгөөн хийдэг уламжлалтай.
Энэ удаагийн хурлыг дөрөвдүгээр сарын 16, 17-нд хийхээр товложээ. Хурлаар үндсэн гурван асуудал хэлэлцэнэ.
Нэгдүгээрт, 2018 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээг хэлэлцэж, цех хэлтсүүдэд зөвлөмж өгөх,
хоёрдугаарт, 2020 оны үндсэн хөрөнгийн захиалгад юу нэмэх, “Эрдэнэт” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсонтой холбоотой үндсэн хөрөнгө худалдан авах шаардлагын дагуу бичиг баримт, программыг хэрхэн яаж өөрчлөх,
гуравдугаарт, технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын зардалд дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх аж.
Ойрын гурван жилийн хугацаанд технологийн томоохон тоног төхөөрөмжүүд дээр дорвитой шинэчлэл хийхгүй бол хожим өртгөө нөхөж чадахгүй хэмжээнд хүрэх вий гэсэн эрсдэлийг тооцож бодлого боловсруулах хэрэгтэйг Техникийн хэлтсийн дарга Б.Мөнхнасан онцолсон.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...