ЧУУЛГАНЫ ҮЕЭР Л.ЭНХ-АМГАЛАН САЙД БОЛОВСРОЛЫН САЙДЫН ЭСРЭГ БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЛЭЭ
- schedule 2024 оны 9 сарын 20
- chat_bubble 0
Чуулганы танхимд Боловсролын сайд П.Наранбаяр тайлбар хийх үед Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан эсрэг байр сууриа илэрхийллээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: “Хөдөлмөрийн зах зээл дээр ажилгүйдэл 6-7 хувьтай буюу 60-70 мянган хүн ажилгүй байна. Харин 30-40 мянган ажлын байр байгаа ч ажиллах хүн олдохгүй байна. Хөдөлмөрийн зах зээл нэг талдаа ажилгүйдэлтэй, нөгөө талдаа ажиллах хүчний хомсдолтой нүүр тулаад байна. Цаашдаа бид бүтээмжийн асуудлыг шинэ шатанд гаргах хэрэгтэй. Ерөнхий чиг хандлага бол бүтээмж өндөртэй салбарууд буюу цалин өндөртэй салбарууд болох уул уурхай, банк санхүүгийн байгууллагууд, мэдээлэл технологийн салбаруудад залуучууд түлхүү ажиллаж, сонирхож байна. Тэгэхээр монгол хүний нэг цагийн бүтээмж ямар байх ёстой вэ гэвэл Ерөнхий сайдын яриад байгаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт нь боловсролын салбартаа гажсан, энэ тогтолцоогоор удаан хугацаанд явсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүтээмжийг нэмэгдүүлэх санал санаачилгыг зайлшгүй эхлүүлж мэргэжлийн боловсрол, техникийн боловсрол, дээд боловсролын тогтолцоогоо хөдөлмөрийн зах зээлтэйгээ нийцүүлэх хэрэгтэй гэж харж байна. Бид бий болгосон тогтолцооноосоо нэг ч алхам ухарч болохгүй” хэмээв.
Л.Энх-Амгалан: "Бид бий болгосон тогтолцооноосоо нэг ч алхам ухарч болохгүй"
Харин Боловсролын сайд П.Наранбаяр: “Ахлах сургуулиа төгсөөд Их, дээд сургуульд элсэж байгаа нь 90 гаруй хувьтай өндөр байна. Тэгэхээр мэргэжлийн эрхийг ахлах сургуульд ороход нь олгодог мэргэжлийн төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулах шаардлага гарч байна. Хүүхэд 9-р ангиа төгсөөд 10-р ангид орохдоо их, дээд сургуульд ордог ахлах сургуульд суралцах уу? Эсвэл мэргэжлийн эрх олгодог ахлах сургуульд орох уу? гэдгээ шийдээд явна. Мэргэжил олгодог сургуулиа төгсөөд их, дээд сургуульд элсэж орж болно. Том ялгаа нь мэргэжлийн эрх олж авах юм. Хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй боловсон хүчнийг эртхэн бэлтгэдэг, хариуцлагатай карьераа өөрсдөө төлөвлөдөг ийм боломжийг олгох ёстой. Хөдөө аж ахуйн их сургуульд 14,000 оюутан байхад 4,000 шинэ элсэгч элсэж байгаа бол агрономичийн ангид ердөө 4 хүүхэд төгсөж байгаа ийм нөхцөл байдал байна. Улирлын шинжтэй ажил гэж үзээд элсэлт орж ирэхгүй байна. Тиймээс давхар мэргэжилтэй болгох хэрэгтэй. Жишээ нь: биологийн багш+агрономич гэх мэт байдлаар зохион байгуулах боломжтой гэж харж байна. Төрөлжсөн ахлах сургуулиудыг хөдөө аж ахуй, эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлд явуулах ёстой” гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...