ОБЕГ: ГЭРЭЭСЭЭ МОРЬТОЙ ГАРААД СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН МАЛЧНЫГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА
- schedule 2024 оны 9 сарын 30
- chat_bubble 0
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Гүн толгой хэмээх гэдэг газарт малчин Ж есдүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болжээ.
Морь нь 21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн. Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг есдүгээр сарын 21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 25-ны 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид малчин 33 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг 29-ний 08:00 цагаас Ерөөгийн гүүр гэх газраас баруун тийш Хуучин модон гүүрний тохой гэдэг газар хүртэл нийт 40 км-т завиар зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 09.30-ны өдрийн 08:00 цагт эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...