ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН 77-ГИЙН БҮЛГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРЫН 48 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
- schedule 2024 оны 9 сарын 30
- chat_bubble 0
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын 48 дахь удаагийн уулзалт 2024 оны есдүгээр сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо болжээ.
Уулзалтыг Бүлгийн дарга Уганда Улсын Гадаад хэргийн сайд А.Одонго удирдан явуулж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы дарга Филемон Янг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар нээж үг хэллээ.
Улмаар Бүлгийн гишүүн улсуудын Гадаад хэргийн сайд нар НҮБ-ын хүрээнд өрнөж буй нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжлийн асуудлууд, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд 77-гийн бүлгээс оруулж буй хувь нэмэр, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой санхүүжилтийн шинэлэг арга зам, боломжийн талаар хэлэлцэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтад хэлсэн үгэндээ олон талт хамтын ажиллагааг үр дүнтэй явуулахад 77-гийн бүлгийн эв нэгдэл урьд урьдынхаас илүү чухал болохыг онцлон тэмдэглээд, тогтвортой хөгжлийн хүрээнд үндэсний болон бүс нутаг, олон улсын түвшинд манай улсын дэвшүүлсэн санал санаачилга, арга хэмжээний талаар танилцуулав.
Уулзалтаар Сайд нарын тунхаглал, бүлэг байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Хамтарсан тунхаглал гаргав.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...