Зургаан дүүрэгт мах, цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарна
- schedule 2014 оны 1 сарын 13
- chat_bubble 0
Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/09 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн 6 дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг 1 дүгээр сарын 14-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн мэдээгээр мах, цагаан идээний үзэсгэлэн худалдаа Сонгинохайрхан дүүрэгт “Түншлэл” төвийн 2 давхарт, Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбайд, Баянгол дүүрэгт “Асгат ХХК-ийн байранд, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2” худалдааны төвд, Сүхбаатар дүүрэгт “Гурван гал”, худалдааны төвийн гадна талбайд асраар, Аса циркийн гадна талбайд, 11 дүгээр хороолол “Эвт” төвийн урд, Хан-Уул дүүрэгт “Номин тав” трейд ХХК-ийн “Номин” супермаркетийн гадна талбайд, Скай трейдинг ХХК-ийн Скай хайпермаркетийн гадна талбайд, “Ноme plaza” ХХК-ийн “Ноme plaza-2” супермаркетийн гадна талбайд тус тус зохион байгуулахаар болсон байна.
Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Монголд үйлдвэрлэв цагаан сар” үзэсгэлэн худалдааг 2014 оны 1 сарын 14-нээс 24-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд, 2014 оны 1 сарын 14-нээс 30-ныг дуустал “Дүнжингарав” худалдааны төвд зохион байгуулахаар боллоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...