Н.УЧРАЛ: НЭГ ИРГЭНД НОГДОХ ₮135 МЯНГЫГ БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ЗАРЦУУЛАХ БОЛОМЖТОЙ
- schedule Өнөөдөр 13 цаг 35 минут
- chat_bubble 0
Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Газрын хэвлийн баялгийг ард түмэн эзэмших бодит шийдвэр гарлаа. Хаврын чуулганаар Баялгийн сангийн хуулийн баталсан. Хуримтлалын сан бол уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг ба энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах учиртай. Иргэдийн эзэмшиж буй хуримтлалын дансыг төрийн мэдээллийн албан ёсоор E-Mongolia дээр нээж байна.
- Эрдэнэт үйлдвэр 273 тэрбум
- "ЭТТ" ХК 200 тэрбум
- Дархан төмөрлөгийн үйлдвэр 5,6
- МонголРосцеветмент ТӨҮК 8,7 тэрбум
- Эрдэнэс Оюу толгой ХК 342,9 сая төгрөгийг буюу нийт 497 тэрбум төгрөгт хүрсэн ба хуримтлалын санд хүү бодогдож 2025 оны төсвийн төсөөллөөр 507 тэрбум төгрөгт хүрч байна.
E-Mongolia дээр аппликэйшнд та бүхэн ороод харахад хуримтлалын дансны орлого харагдах ба хуваарилахад нэг иргэнд 135 мянган төгрөгийн хуримтлал ногдож эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулах боломжтой. Энэ орлогыг цаашдаа нэмэгдүүлэхэд Засгийн газрын Мега төслийг хэрэгжүүлэх шаардлагатай. Гашуун сухайтын "Чайна Энержи"-гийн төсөл урагшилбал ҮБС-ын орлого 2040 он гэхэд 8,1 их наяд төгрөг болно. Ингээд хуримтлалын сангийн орлого 38 их наяд болох төсөөлөлтэй байна. Хэрэв төрийн эзэмшлийн хувь хэмжээг АМНАТ-аар орлуулсан ч иргэний хуримтлалд нэмэгддэг байхаар төлөвлөж байна. Цаашлаад төслүүд урагшилбал ногдол ашиг иргэний хуримтлалд хэрхэн нэмэгдэж буйг E-Mongolia-аар харах боломжтой.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...