Цөмийн бөмбөгийг хаана, хаана туршиж байв?
- schedule 2014 оны 5 сарын 15
- chat_bubble 0
Цөмийн бөмбөг гэдэг хамгийн хөнөөлт зэвсэг гэдгээр 80 настай буурлаас 8 настай балчир хүртэл мэднэ.
Тэгвэл Та анх хэн энэ хөнөөлт зэвсгийг хийсэн, туршсан хамгийн сүүлд ямар улс хийсэн, хичнээн улс орон цөмийн зэвсэгтэй болоо гэх мэт асуултад хариу авахыг гэж боддог байх.
Хамгийн анх АНУ цөмийн зэвсэг бүтээж 1945 оны 07-р сард Невадагийн цөлд газар дор туршсан байна. Дараагийн хоёр атомын бөмбөгийг хүмүүс дээр шууд туршсан. 1945 оны 08-р сарын 06-нд Японы Хирошима хотод, 1945 оны 08-р сарын 09-нд Нагасака хотод/ тус тус хаяж дор хаяж 150-250 мянган хүн амь үрэгдэж түүнээс олон хүн цацраг туяанд хордон шаналж хожим бүгд цаг бусаар амь үрэгдсэн. Үүнээс хойш хүмүүс, хийгээд амьд байгаль дээр туршаагүй.
1945 оны анхны туршилтаас хойш 2013 оны сүүлийн туршилт хийх хүртэл 78 жилийн дотор 2057 удаа цөмийн туршилтыг 9 улс хийжээ.
Хамгийн сүүл Хойд Солонгос 2013 онд хийсэн байна.
Нийт цөмийн туршилтын 39 сансарт, 504-ийг агаарт, 1879-ийг газар дор туршжээ.
Одоо 14 орны нутаг дэвсгэрт 23,360 цөмийн цэнэгт хошуу /бэлэн байдалд буву нөөцөд/ байгаа ажээ.
АНУ-ын 200 гаруй цөмийн цэнэгт хошуу Бельги, Герман, Итали, Нидерланд, Турк улсын цэргийн баазуудад байгаа гэдэг.
Шинжээчдийн тооцоогоор ЗХУ-д 13 мянга, АНУ-д 10 мянга, Францад 290-300, Их Британид 160-180, Хятадад 240, Энэтхэг 60-80, Пакистан 70-90, Хойд Солонгост 10 орчим, Изриальд 80-100 цөмийн цэнэг байгаа гэж баримжаалдаг байна. Израиль улсын хувьд цөмийн цэнэгтэй гэдгээ огт хүлээн зөвшөөрдөггүй боловч байгаа гэдэгт шинжээчид эргэлздэггүй ажээ.
Хирошима хотод хаясан 16 килотоннын "Бяцхан жаал - Little boy" хэмээх бөмбөг
Нагасаки хотод хаясан 21 кило тоннын "Тарган эр - Fat man" хэмээх бөмбөг
Нагасаки хотын бамбөг хаяхын өмнөх болон дараахь байдал.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...