Жинхэнэ гавьяа гэж үүнийг л хэлнэ
- schedule 2014 оны 10 сарын 23
- chat_bubble 2
Ялалтын 70 жилийн ойд
Яковлева Матрёна Ивановна гэж хэн болохыг тэр болгон мэдэхгүй. Харин Пермээс холгүйхэн орших түүний төрсөн нутаг Сивинскийн районы Буб тосгонд бол энэ эмэгтэйн гавьяаг дэндүү сайн мэднэ.
Дайны үед түүний нөхөр, өргөмөл хүү нь фронтод явжээ. Тариачин гэр бүл сайхан байшинтай, хонь, үхэр, гахайн тов хийсэн аж ахуйтай байжээ.
Сталинградын тулалдааны /1943 он/ тухай нийтлэлүүд тэр үеийн сонинуудаар дүүрэн гардаг байв.
Ойр дотны хүмүүс төдийгүй эх орных нь ирээдүй энэ эмэгтэйн санааг зовоож байлаа. Тийм болохоор зоригтой шийдвэр гаргаж байр сууц, аж ахуй, хүнсний зүйл гээд юу ч үлдээлгүй цөмийг нь зарчихаад бүх мөнгөө маалинган шуудайнд хийж үүрээд Улсын банкны орон нутгийн хэлтэст рүү явж очжээ.
Тэрээр, “Үүнийг авж үз, нэг онгоц авахад хүрэлцэхүйц мөнгө гэж надад хэлсэн юм” гэсэн гэдэг.
Үнэнийг хэлэхэд онгоц авсан эсэх талаар ямар нэг юм мэдээлэл хадгалагдаж үлдээгүй ч Матрёна Ивановнагийн тухай тосгоныхон тэрнээс хойш үеийн үед яригдсаар байна.
Хүү нь фронтоос эргэж ирээгүй, нөхөр Сергей Семенович нь амьд гарсан ч цээжиндээ шархтай ирээд хоёр жилийн дараа таалал төгсчээ.
Туйлын хөдөлмөрч Матрёна Ивановна үлдсэн бүх амьдралаа тосгоныхоо айлуудаар амьдарч байгаад 1995 онд 101 наслаад тэнгэрт хальжээ. Тэд нар ч түүний армид хийсэн үйлсээр бахархаж, нүүр бардам хүлээн авдаг байжээ.
Өнөөдөр тосгоных нь талбайг Яковлева Матрёна Ивановнад зориулан босгосон хөшөө чимж байна. Хөшөөг босгоход асар өндөр дүнтэй мөнгө шаардагдсан ч тосгон даяараа л түүнийг цуглуулсан аж.
Гараа өвөр дээрээ тавьж, алчуураар толгойгоо ороосон даруухан эмэгтэйн хөшөөний оройд хамаг хөрөнгөө өгсөн онгоцных нь дүрсийг залжээ. Хөшөөг нээсэн 6 дугаар сарын 22-ны өдөр тосгоныхон нь амьд цэцгийн баглаа өргөж түүний дурсгалыг хүндэтгэхээр тасралтгүй цувсаар байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...