ОХУ-ын хамгийн том Саян-Шушенскийн УЦС
- schedule 2015 оны 1 сарын 6
- chat_bubble 0
ОХУ-ын нутаг дэвсгэрт Зүүн өмнөд Сибирийн бүс нутгийн Красноярск, Кемеров муж, Бүгд Найрамдах Тува, Алтай Бүгд найрамдах улсын дунд орших БНХакас улсын нутагт Саяны уулс дундуур дамжин өнгөрөх Енисей мөрөн дээр Саян-Шушенскийн УЦС байдаг.
Сүрлэг Саяны нуруу, үзэсгэлэнт Енисей мөрөн бол ОХУ төдийгүй дэлхийн хамгийн сайхан газруудын нэг. Энэ мөрөн дээр ОХУ-даа хамгийн том, дэлхийн дээгүүр орох УЦС-ыг байгуулжээ.
Баруун Саяны тайгын Ергаки байгалийн цогцолбор газарт хамаарна.
Хамгийн өндөр оргил нь "Од" нэртэй бөгөөд далайн түвшинээс дээш 2,265 м өндөр.
Ергаки гэдэг нь ергек буюу эрхий гэсэн тува /урианхай/ үгнээс гаралтай. Нутгийн хэлээр ноён оргилуудын нэгийг "Улуг эргек" буюу "Эрхий хуруу" оргил гэдэг аж.
"Од" оригл
Саяны нурууны "Залуучууд" оргил
2221 м өндөр "Шувуу" оргил
"Лууны шүд" хэмээгддэг, "Гамма", "Чинжүү", "Од" оргилууд. /Зүүнээс баруун тийш/
Мөсөн нуурын дэргэдэх "Хирсний нуруу" оргил
"Лууны шүд" оргилын нэг хэсэг хадан ханын өндөр 1000 м-т хүрнэ.
Араданскийн нуруу
Буйбинскийн зам. Хакасын нийслэл Абаканаас Тувагийн нийслэл Кызыл хүрэх автозамын М54 трасс
Сонирхуулахад, 2002 онд Буйбинскийн замын хамгийн өндөр энэ хэсэгт Чеченийн дайны баатар, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Красноярскийн амбан захирагч байсан генерал Александр Лебедь олон хүний хамт /гэр бүлийн 5 хүн байсан/ нисдэг тэрэгний ослоор амь үрэгдэж байсан. Энд дурсгалын хөшөө босгосон байдаг гэнэ.
Саян-Шушенскийн УЦС суурилагдсан хүчин чадлаараа ОХУ-ын хамгийн том, дэлхийд 7-р байрт орно.
Саян-Шушенскийн УЦС суурилагдсан хүчин чадал 6,400 МВт, жилийн дундаж гаралт /эрчим хүч/ 24 тэрбум кВт/цаг.
Харьцуулахад, манай улсын хамгийн том цахилгаан станц болох 4-р цахилгаан станцын сурилагдсан хүчин чадал 580МВт. байдаг.
УЦС-ын далангийн барилгын ажил тэртээ 1968 онд эхэлж 7 жилийн турш үргэлжилжээ. Энэ хугацаанд 9 сая куб.метр бетон цутгажээ. Далангийн өндөр 245 м буюу 80 давхар барилгатай тэнцэнэ. ОХУ-даа хамгийн өндөр далан.
Станцын барилгын ажил авар ослоос болоод хэдэн хэдэн удаа зогсож байжээ.1978-1985, 2011-2014 онуудад баригдаж бүрэн ашиглалтад оржээ.
Далангийн өргөн нь оройдоо 25 м, сууриндаа 105.7 м.
Далангийн урт 1 км, газрын гүнд 15 м суугдсан ажээ.
Секундэд 13,600 м.куб ус дамжуулах хүчин чадалтай, Ус цуглуулах сан 621 км.кв талбайтай.
Тус бүр нь 640 МВт чадалтай 10 турбин ажилладаг.
Саяногорск, Хакасск, Красноярс, Новокузнецк, Кузнецк зэрэг олон хотуудын аварга том уул уурхай үйлдвэрийг эрчим хүчээр найдвартай хангах зорилготой Кузбасс-Хакасийн эрчим хүчний нэгдсэн систем
Саяногорск, Хакасск, Красноярс, Новокузнецк, Кузнецк зэрэг олон хотуудын аварга том уул уурхай үйлдвэрийг эрчим хүчээр найдвартай хангах зорилготой Кузбасс-Хакасийн эрчим хүчний нэгдсэн системийг байгуулж буй
Саяно-Шушенскийн УЦС-ийн оператор Черемушки тосгон /хотхон/
Гантиг чулууны "Саянмрамор" уурхай
Саяны нуруунаас эхтэй 3,487 км урт Енисей мөрөн
Шушенскийн нисэх буудал
Саяногорск
Саяногорск хот Саян-Шушенскийг УЦС болон Саяногорскийн хөнгөнцагааны завод байгуулагдахтай холбоотой 1975 онд байгуулагдсан.
Саяногорскийн хөнгөнцагааны завод
Үйлдвэр УЦС-ийн гаргасан эрчим хүчний 30 хувийг дангаараа ашиглаж байгаа.
Русал компанидаа хөнгөнцагаан үйлдвэрлэлээрээ гуравдугаарт ордог уг заводад ойролцоогоор 2,400 хүн ажилладаг.
Абакан хот - Хакас БНУ-ын нийслэл
Хотын төв
Спасо-Преображенскийг сүм
Преображенский парк
Төмөр замын Абакан вокзал
Абаканы ОУ-ын нисэх буудал
Енесей мөрөн дээгүүр тавигдсан 500 м урттай гарц. Хугцаат цэргүүдийн өдөр тутмын дасгал сургиулалтын журмаар хэдэн жилийн турш тавигдсан хөвдөг гүүр гэнэ.
Гладкий арал
Подсуханиха уул
Саян-Шушенскийн УЦС манай улсын /Увс аймаг/ хилээс 350-иад км-ийн зайд байрладаг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...