“Оюу толгой”-д гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж 3000 ажилчин ажилд авна гэдэг үнэн үү?
- schedule 2016 оны 5 сарын 12
- chat_bubble 1
“Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт багадаа 2-3, цаад тал нь 4-5 жил үргэлжлэх учир ирэх сараас эхлэн ажиллах хүчээ нэмэгдүүлж, гурван мянга гаруй хүнийг шалгаруулж авахаар болсон тухай яригдаж байна.
“Оюу толгой” компанид, эсвэл үүнтэй хамааралтай зуучлагч байгууллагад ажилладаг хэмээн өөрсдийгөө итгүүлж, бусдыг ажилд оруулж өгнө хэмээн зарим хүн бусдаас төлбөр, хураамж авах тохиолдол гардаг аж.
Тус компани ажиллах хүчнээ ажилд авахдаа ямар нэг зуучлагч, хувь хүмүүстэй хамтарч ажилладаггүй болохыг тэд баталгаажуулж хэллээ.
Хэрэв танд “Оюу толгой”-д ажилд ороход тусална хэмээн мөнгө, төлбөр нэхэмжлэх хувь хүмүүс хандвал тэдэнд бүү итгэж, тэдний үйлчилгээг бүү аваарай.
“Оюу толгой” нь нээлттэй ажлын байруудыг тухай бүрт өдөр тутмын сонинууд, өөрийн цахим хуудас/www.ot.mn/-ны Ажлын байр хэсгээр олон нийтэд зарладаг.
“Оюу толгой”-д ажилд орох өргөдөл гаргахад ямар нэг төлбөр, хураамж байдаггүй юм байна.
Тиймээс дээрх тооны ажилтан авах нь үнэн бол албан ёсоор зарлах нь байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...