ХААХ
ӨНӨӨДӨР 1,072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ИРГЭН БҮРД 135 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОНО
ГЭР ХОРООЛЛЫН СУЛ ШОРООН ХӨРСТЭЙ ГУДАМЖИЙГ ЗҮЛЭГЖҮҮЛЭХЭД ХОТ БОДЛОГООР ДЭМЖИН ОРОЛЦОНО
С.ЭНХБААТАР: ШҮҮХ НЬ ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ ДААСАН БАЙГУУЛЛАГА БАЙХ ЁСТОЙ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЭД ЭХНИЙ ҮР ДҮН ГАРЧ БАЙНА
Н.УЧРАЛ: НЭГ ИРГЭНД НОГДОХ ₮135 МЯНГЫГ БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ЗАРЦУУЛАХ БОЛОМЖТОЙ
Та мэнгээрээ өөрийгөө шинжээрэй!
- schedule 2016 оны 6 сарын 14
- chat_bubble 1
Мэнгэ том байх тусам амжилт эсвэл хувь заяаны таагүй байдлыг илэрхийлдэг гэнэ. Хэрэв мэнгэ дугуй хэлбэртэй бол сайны билэгдэл, харин гонзгойвтор байвал сайн, муу ээлжлэх аж. Мэнгэний өнгө тод байх тусам сайн, муу үйлийн үр дүн илүү мэдэгдэхүйц байна.
Эрт үед мэнгийг шулмасын тэмдэг гэж үздэг байжээ. Энэ удаад уншигч та бүхэнд мэнгэний сонжоог хүргэе.
Гэхдээ энэ бол зөвхөн сонжоо болохыг анхаарна уу.
Эрэгтэйчүүдийн мэнгэ
- Духан дээрх мэнгэ: Баруун талынх алдар, аз жаргалыг авчирна. Дунд байрлавал аз жаргалтай хайр сэтгэлтэй учирна.
- Чихэн дээрх мэнгэ: Хэнэггүйн шинж. Харин мэнгэ хүзүүний баруун талд байрласан бол хүнд хэцүү амьдрал туулахын илрэл. Дунд талд голлосон байвал гайхамшигтай түргэн албан тушаал ахина гэдэгт итгээрэй.
- Эрүүн дээрээ мэнгэтэй бол: бусдын хүндлэлийг хүлээдэг.
- Мөрөн дээрээ мэнгэтэй бол: таны амьдрал бэрхшээл дүүрэн байх болно.
- Баруун хавирган дээрх мэнгэ: шийдмэг бус занг илэрхийлнэ. Зүүн тал дээр бол хошин шогийн мэдрэмж сайтай.
- Нуруун дээрээ мэнгэтэй бол: нээлттэй, шударга хүн. Заримдаа жаахан яншаа.
- Өгзгөн дээр бол: Залхуурах дуртай, амархан бууж өгдөг.
- Бэлэг эрхтэн дээрээ мэнгэтэй бол: өгөөмөр, шударга зан чанартай. Биеэ аятайхан авч явж чаддаг. Гэрлэлт аз жаргалтай байна. Баян болж чадахгүй ч гачигдахын зовлонгүй амьдарна.
Эмэгтэйчүүдийн мэнгэ
- Хөмсөг дээрх мэнгэ: Баруун хөмсөг дээр бол аз жаргалтай гэрлэлт, зүүн дээр байвал эсрэгээр.
- Нүдний орчим: Нүдний орчим дэх жижиг мэнгэ нь тайван, тогтуун зангийн илрэл.
- Хацар дээр: Баруун тал дээр бол хайр сэтгэлийн учрал ихтэй, зүүн хацрынх амжилтад хүрэхэд саад тотгор элбэг тохиолдохын шинж.
- Хамар дээр: Ямар ч зүйл сэдсэн бүтэмжтэй байхын билэгдэл.
- Уруул дээр: Хөгжилтэй зангийн шинж. Мэдрэмжтэй, тансаглах дуртай. Хариуцлагаас мултарч чаддаг.
- Дээд уруул дээр мэнгэтэй бол маш эмэгтэйлэг, аальгүйн илрэл.
- Цээжин дээр: Баруун талынх бол хэт туйлшрамтгайн шинж. Мандан сэргэх, унан доошлох таньг амьдралд ээлжилнэ.
- Бэлхүүс дээр: Олон хүүхэдтэй болохын шинж. Мэнгэ том байх тусам хүүхэд олширно гэсэн үг.
- Мөрөн дээр: Үргэлж аз хийморьтой байна. Харин зүүн талын мэнгэ мөнгө, санхүүгийн бэрхшээлтэй учирч болзошгүйн дохио.
- Гаран дээр: Танд амжилт, аз жаргал авчрах авьяас бий.
- Шагайн дээр: Ажилч хичээнгүй, эрч хүчтэй, биеэ даасан зан чанарын илрэл.
- Бэлэг эрхтэн дээр: Эрдэмтэй, ген сайтай хүүхэд төрүүлэхийн шинж.
Б.НАМУУН
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...