Бацаг буюу мацаг барих эртний ёсон
- schedule 2017 оны 5 сарын 22
- chat_bubble 0
Монголчууд, ялангуяа сүсэгтэй олон эртнээс нааш сарын дүйчэн шинийн найман,15,30 өдөр бацаг (монголчууд мацаг гэх нь буй) барьж цагаан хоолыг шүтэж ирсэн уламжлалтай.
Судар болон билгийн баримтаас үзэхэд 15-р зууны үед Монголд морилон ирсэн гурав дугаар далай лам Содножамц,Монголын алтан хаан хоёр Хубилай сэцэн хаан, пагва лам Лодойжанцан нарын хуульчлан боловсруулсан ‘’Арван буянт номын цааз ёс’’-ыг сэргээн Монгол туургатан айл өрх бүр, дээр дурдсан сарын гурван өдөр мөн.
Бурхан багшийн их дүйчэн өдрүүдэд маани мигзэмийг олон тоогоор уншиж цагаан хоол идэж байвал цаглашгүй буян болно гэж хуульчилсан гэдэг, Энэ өдөр;
Амьтны амь таслахыг тэвчин,хайрлахын сэтгэл төрүүлэх,
Бусдын эд юмсыг хулгайлахыг тэвчин харин өглөг өгч тусгай сэтгэлээр хандах,
Худал хэлэхийг тэвчин үнэн ачит үг хэлэх,
Ариун бус зальхай явдлыг тэвчиж, номын ёсоор ариун бүхнийг дээдлэх,
Гэм бүхэн учруулдаг хар хорын архийг үл ууж,шалиг цэнгэлийг огоорон ёс журмыг сахих зэрэг сайн үрийг тарьж буяныг хураадаг уламжлалтай. Дөрвөн зууныг элээсэн энэ ‘’Бацаг барих ’’ёсыг одоо ч мартаагүй сахисаар ирсэн нь монгол түмний нэгэн бахархал гэж хэлж болно.
Бүгд ерөнхийлөн захирах яамнаас Мацаг барих ёс заншилтай холбоотой гаргасан зарлиг
Бүгд ерөнхийлөн захирах яамнаас шашин төрд туслах сайдуудад яаравчилан хуудсаар зарлах учир энэ онд цагаан сарын 16 нд бүгд ерөнхийлөн захирах сайд сайн ноён хан На - дор дээд зарлиг буулгасан нь энэ нь цагаан сарын 17-ноос эхэлж гурван өдөр нийтээр эргэл мөргөл үйлдэж, сүсэг бишрэлийг хичээн цагаан хоол хэрэглэхтүн хэмээн урьд зарлиг буулгасан.
Одоо ил гурван өдөр ямар ч хүн мах идэж үл болох ба нялх амьтны амийг хохируулж хэрхэвч үл болох учир нийтэд яаравчлан зарлиг ухуулагтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж үүнийг дотоодын зэрэг таван яам, шашин төрд туслах сайдууд, Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэх яам, Түшээт хан, Цэцэн хан хоёр аймгийн чуулганы даргын жасаа, Нийслэл хүрээний Эрдэнэшанздовын яам, Засагт хан, Сайн ноён хан, хоёр аймгийн суурин жасаанд тус бүр нэгэн адил хуудсаар яаравчлан зарлиг явуулан тушаагаад хүрмэгц буулгасан дээд зарлигийг хичээнгүйлэн дагаж, өөр өөрийн харъяат зарлан явуулваас зохих олон газар нэн хурдан түргэнээр зарлан ухуулж, сайтар журамлан, дагаж шийтгүүлэн нэгэнтэйгүүр, өөр өөрийн яам ба аймаг шавиас, зах зээл ба хороо харчуудын газар муу самууны цагдан байцаах түшмэл, зайсан зарлага цэргүүдэд нэмэн ухуулж тушаан эл хугацаасан өдрийн дотор мах хэрэглэх ба захын газар мах худалдах, нэн ч яргачин нар хонь үхрийн зэрэг мал худалдан авж, хорлох зэргээр тус үгүй зөрчин явж, халдагчид байваас, даруй байцаан бариулж, хэргийн ёсоор өөр өөрийн харъяат газар хүргүүлж, хүндийг үзэж, залхаан шийтгүүлсүгэй. Энэ болбоос зарлигаар явуулсан хэрэг үнэхээр хөнгөнгүй, бүгдээр эрхгүй хичээнгүйлэн дагаж явуулсугай бүү зөрчигтүн үүний тул яаравчилан хуудсаар зарлав.
Тавдугаар оны цагаан сарын арван долоон
Үндэсний төв архив, ТБА архивч Б. Оюунжаргал
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...