Банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн сангийн доод хэмжээ 2,5 тэрбум төгрөг болжээ
- schedule 2017 оны 11 сарын 6
- chat_bubble 0
Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудыг чадавхжуулах бодлого баримталж, үүний хүрээнд 2016 оны 10 дугаар сараас хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр гарснаас хойш шинээр байгуулагдаж буй ББСБ-ууд дүрмийн сангаа доод тал нь 2.5 тэрбум төгрөгөөр бүрдүүлэн байгуулж байгаа бөгөөд шийдвэр гарахаас өмнө ажиллаж байсан байгууллагууд хувь нийлүүлсэн хөрөнгөө үе шаттайгаар нэмэгдүүлсээр байна.
“Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” Монгол Улсын хуульд дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтийг бүртгэж, зөвшөөрөл олгохоор заасны дагуу Хороо энэхүү бүртгэл, зөвшөөрлийн асуудлыг нэг бүрчлэн хянаж, Хорооны даргын тушаалаар шийдвэрлэж байна. Өнгөрөгч 10 дугаар сард бүртгэл болон бүтэц, хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулсан ББСБ-уудыг доор жагсаалтаар үзүүллээ.
Мөн Хорооны даргын тушаалаар үнэт цаасны “Экспонэйшнл фанд менежмент ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 110.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж 214.0 сая төгрөг болгон өөрчлөөд байна.
№ |
ББСБ-ын нэр |
Огноо |
Tушаалын дугаар |
ТУШААЛЫН ТОВЧ УТГА |
|
|
|
|
|
1 |
"НЭЙШНЛ КРЕДИТ ЮНИОН ББСБ" ХХК |
2017.10.09 |
№441 |
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай |
2 |
"ХААН КРЕДИТ ББСБ"ХХК |
2017.10.09 |
№442 |
Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай |
3 |
"АШИД ГОЛОМТ ББСБ" ХХК |
2017.10.09 |
№443 |
Хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай |
4 |
"ОНУНФАНД ББСБ" ХХК |
2017.10.09 |
№444 |
Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай |
5 |
"ЭМ ЭС ӨҮ ИНКОМ ББСБ"ХХК |
2017.10.09 |
№440 |
Оноосон нэр өөрчлөх тухай |
6 |
"УТПАЛА ФИНАНС ББСБ" ХХК |
2017.10.25 |
№459 |
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай |
7 |
"НАЧИН ЗААН ФИНАНС ББСБ" ХХК |
2017.10.25 |
№460 |
Салбар байгуулах тухай |
8 |
"ДӨРГӨНЧАНСАЙ ББСБ"ХХК |
2017.10.25 |
№461 |
Оноосон нэр өөрчлөх тухай |
9 |
"МОНГОЛИАН ФАЙНЭНШЛ ПАРТНЕРС ББСБ" ХХК |
2017.10.25 |
№462 |
Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай |
10 |
"АЗИКАПИТАЛ КОРПОРЭЙШН ББСБ"ХХК |
2017.10.25 |
№463 |
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай |
11 |
"СОНК ББСБ"ХХК |
2017.10.25 |
№464 |
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай |
12 |
"ТРАНСКАПИТАЛ ББСБ" ХХК |
2017.10.25 |
№465 |
Салбар байгуулах тухай |
13 |
"ИНВЕСТОС ББСБ" ББСБ ХХК |
2017.10.25 |
№466 |
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай |
14 |
"СОЛОМОН ИНВЕСТМЕНТС ББСБ" ХХК |
2017.10.25 |
№467 |
Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай |
15 |
"ҮЛЭМЖ МЭЛМИЙ ББСБ"ХХК |
2017.10.25 |
№468 |
Салбар байгуулах тухай |
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...