“Монгол Улсын усны нөөц, ашиглалт, хамгаалалт, усны бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлэг болж байна
- schedule 2018 оны 3 сарын 20
- chat_bubble 1
Жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг НҮБ-ын санаачилгаар Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхийн бүхий л улс орнууд өөрсдийн хэрэгжүүлж байгаа усны талаарх бодлогын хэрэгжилтээ дүгнэх, цаашид баримтлах бодлогодоо шинэчлэл хийх, бодлогын хэрэгжилтээ эрчимжүүлэх асуудлыг олон талаас нь хэлэлцдэг өдөр юм гэж “Монгол Улсын усны нөөц, ашиглалт, хамгаалалт, усны бодлогын хэрэгжилт” хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр хэллээ.
Монгол Улсын хөгжлийн бодлогод усны бодлогын асуудал томоохон байр суурь эзэлсээр ирсэн. УИХ-аас баталсан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Ус үндэсний хөтөлбөрт усны эх үүсвэрийг хамгаалах, хүн амын болон бэлчээрийн усан хамгамж, үйлдвэрлэлийн хэрэгцээний усан хамгамж, хот суурин газрын усан хангамжийг сайжруулах цогц асуудал зэрэг бодлогын олон зорилт тусгагдан хэрэгжиж буйг тэрээр тэмдэглэлээ.
Монгол Улс нэг хүнд ногдох усны хэрэглээ, хүрэлцээтэй байдал, ундны усны эрүүл ахуйн үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын жагсаалтад дундаж байрыг эзэлж байна.
Өндөр хөгжилтэй улс орнуудад нэг хүн хоногт 200-250 литр ус хэрэглэж байгаа бол манай улсын орон сууцны иргэд хоногт 140-160, гэр хорооллын иргэд 7-10 литр ус хэрэглэж байна гэсэн судалгаа бий.
Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын улмаас говийн бүс нутагт усан хангамжийн дутагдал үүсч байна. Иймээс энэ хэлэлцүүлгээр усны бодлогоо эргэн дүгнэж үзэх, цаашид баримтлах бодлогодоо ямар тодотгол, өөрчлөлт хийх шаардлагатай вэ, ямар асуудалд онцгой анхаарах ёстой вэ гэдгийг хэлэлцэж байгаа юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...