Хүн төрөлхтний мөнхийн асуултыг өнөөдөр биднээс асууж буй...
- schedule 2019 оны 11 сарын 14
- chat_bubble 0
Фауст” тун удахгүй энэ сарын 16, 17-ны өдрүүдэд дахин тавигдана. Жүжгийн ерөнхий найруулагчаар нь М.Батболд, зохиолч, орчуулагчаар Н.Пүрэвдагва, ерөнхий продюсероор Ерөнхий продюсероор Б.Занабалдан, зөвлөх найруулагчаар УГЗ, Ч.Найдандорж, ерөнхий зураачаар МУГЖ Г.Ганбаатар, хөгжмийн зохиолч, найруулагчаар СТА М.Болд нар ажиллаж байна.
Фаустын залуу насны дүрд СТА жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглохоор зэхэж буй. УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнийг шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг. Учир нь дэлхийн сонгодгуудын гол дүрийг найруулагч нар одоогийн дунд үеийнхнээс түүнээс өөр хүнд итгэж өгч чадахгүй байгаа юм. С.Сугар найруулагчийн хүү тэрээр аав шигээ найруулагч болно гэж адарсангүй бас од болно гэж “задардаггүй” мужик, ам чангатай жүжигчин ажээ. Шоу, ярилцлаганд үзэгдээд байдаггүй түүнтэй уулзаж ярилцахад хамаг л хүчээ дотооддоо нөөчхөөд яваа хэзээ нэг цагт тэсрэх юм шиг санагдана. Гэтэл тэр Гамлет, Фауст хоёрыг хэдийнээ өөрийн болгочихсон жүжигчин. С.Болд-Эрдэнэ дотооддоо хуримтлуулсан хүчээ сонгодгуудад сорьж бага багаар тэсэрч яваа ч юм бил үү. Сойлттой морь шиг тоглоход байнгын бэлэн байдалд байдаг зан чанартай жүжигчин С.Болд-Эрдэнэтэй ярилцсанаа хүргэе.
-Фауст тавигдах тун дөхөж байна. Бэлтгэл сургуулилт ямархуу байна?
-Бэлтгэл сургуулилт сайн байна. Фаустын жүжгийн ерөнхий найруулагчаар Москвагийн Театр урлагийн академид төгсөөд ирсэн М.Батболд гэдэг залуу ажиллаж байна. Будаг нь ханхалсан найруулагчтай ажиллаж байна даа. Хөгшин Фаустын дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран ах, залууд нь би тоглох гэж байна. Чөтгөрийн дүрд МУГЖ Л.Баттулга мөн МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Өнгөрсөн жилийн тавдугаар сард нээлтээ хийж Соёлын төв өргөөнд бид тоглож байлаа. Бас хэдхэн өдөр тоглосон. Энэ удаад Corporate-д хоёр дахь удаагаа тайзан дээр хоёрхон удаа л тоглохоор төлөвлөгдсөн, бэлтгэлээ хийж байна.
-Өмнө жилийн Фаустаасаа нэмж сайжруулах ч гэдэг юм уу энэ удаад хэрхэн тоглохоор бодож байна вэ?
-Жүжгийн хамгийн сайхан тал нь гэвэл тоглох бүртээ дүрээ ямар нэг байдлаар ахиулах, илүү сонирхолтой болгож сайжруулж тоглох боломж жүжигчинд ирдэг. Кинонд бол тийм юм байхгүй шүү дээ. Ийм учраас драмын жүжиг өөр өөр тоглогддог. Ерөнхийдөө өнгөрсөн жилийнхээс найруулагчийн гол шугам, тавилт хэвээрээ байгаа. Гэхдээ найруулагч ч гэсэн сайжруулж байгаа. Тиймээс жүжигчин өмнөхөөсөө илүү сайжруулахыг л хүсч тоглоно. Өнгөрсөн жил бэлтгэл давчуу байсан. Энэ жил хоёр дахь удаагаа гэхээр тэр хугацаанд бодож боловсруулах цаг хугацаа олдсон гэсэн үг. Тийм учраас илүү ахиулахыг л хичээж байна. Миний хувьд тавилтуудаа илүү сайн бэлдэнэ. Хамтран тоглогчидтойгоо хэрхэн харьцах вэ гээд жүжигчин хүн чинь дотроо ихийг хуримтлуулж ажиллана шүү дээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...